СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-08

Ковид-19 өвчилсөн иргэдийн 39.6 хувь нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын 60.4 хувь нь аль нэг төрлийн вакцины нэгдүгээр болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Тодруулбал, өвчилсөн иргэдийн 6.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсаны дараа, 53.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Харин өвчилсөн иргэдийн 39.6 хувь нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байна. 


Covisheild . Харин Pfizer вакцинд хамрагдсан иргэдийн 3.9 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.

КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш өвчилсөн иргэдийг. Тодруулбал, AstraZeneca вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд хамгийн өндөр буюу 85.1 хувийг эзэлж байгаа бол Covishield – 83.6 хувь, Спутник –73.9 хувь байна. VeroCell вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 13.2 хувь нь 14 хүртэлх хоногт, 14.1 хувь нь 15-30 хоногийн дотор өвчилсөн байна. Pfizer вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 28.0 хувь нь 14 хоногийн дотор өвчилсөн байна.

12-24 нас болон 70-аас дээш насныхны талаас илүү хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45 хоногийн дотор халдвар авсан бол 25-49 насны иргэдийн талаас илүү хувь нь 45-аас дээш хоногийн дараа өвчилсөн байна. Тухайлбал, 10-14 настай хүүхдүүдийн 48.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дотор, 32.0 хувь нь 15-30 хоногт, 19.3 хувь нь 31-45 хоногт халдвар авсан бол 80-84 настай иргэдийн 13.5 хувь нь 14 хоногийн дотор, 20.3 хувь нь 15-30 хоногт, 21.8 хувь нь 31-45 хоногийн дотор халдвар авсан байна. 

КОВИД-19 халдвараар нас барсан иргэдийн дийлэнх буюу 47.3 хувь нь вакцинд хамрагдаагүй, 31.0 хувь нь бүрэн тунд, 21.6 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байна.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан 100 мянган хүн тутмын 14 нь нас барсан бол зөвхөн нэгдүгээр тунд хамрагдсан 100 мянган хүн тутмын 138 нь, вакцинд огт хамрагдаагүй 100 мянган хүн тутмын 169 нь халдварт цар тахлаар нас барсан байна.

Вакцины бүрэн тунд хамрагдсан боловч нас барсан иргэдийг вакцины төрлөөр харвал VeroCell вакцин хийлгэсэн 100 мянган хүн тутмын 16 нь, AstraZeneca (БНСУ) болон Спутник вакцин хийлгэсэн 100 мянган хүн тутмын 5 нь, Pfizer вакцин хийлгэсэн 100 мянган хүн тутмын 4 нь нас барсан байна. 

2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад КОВИД-19 халдварт цар тахлаар нас барсан иргэдийн дундаж нас 65-69 байна.

КОВИД-19 халдварт цар тахлын шинжилгээний хариу эерэг гарсан буюу батлагдсан өдрөөс нас барах хүртэлх хугацаа дунджаар 10 өдөр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.212.116.136

bid heden toogoo nemj hasaj chaddag shuu yahaaraa 3 sariin umnu buren tund 100% aas deesh huwvi hamragdsan nasnii buleglel 60 s deesh nasniihan udur bolgon diilennh huvid ni endej bgaa sh dee. ergen toirond 2 tuntai humuus l uwchilj bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.