СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2021 оны шилдэг байгалийн гэрэл зургууд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Лондоны Байгалийн түүхийн музейгээс жил бүр зохион байгуулдаг Зэрлэг ан амьтдын шилдэг гэрэл зурагчныг тодруулах ээлжит уралдааны эцсийн шатанд шалгарсан 15 бүтээл ил болжээ.

Гэрэл зургийн салбарын мэргэжилтнүүд нийт

2021 тэмцээний ангиллын ялагчдыг ирэх 10 дугаар сарын 12-нд зарлах бөгөөд шалгарсан гэрэл зургуудыг 10 дугаар сарын 15-нд нээгдэх үзэсгэлэнд тавих юм.

Норвегийн гэрэл зурагчин Одун Рикардсен эдгээр үхсэн, үхэж буй май загаснуудыг дурандаа буулгажээ. Хожим нь энэхүү гэрэл зургийг загас агнуурын завины эзнийг шүүх хуралд нотлох баримт болгон ашигласан байна.

Аляскад хулд загасны сэг хайж буй энэ үнэгний зургийг АНУ-ын гэрэл зурагчин Жонни Армстронг даржээ

Испанийн гэрэл зурагчин Сержио Марихуан Сьерра Морена дахь хаягдсан байшингийн үүдээр Иберийн шилүүсний зургийг авчээ

Нүүрнээс нь хурц улаан цус дусаж буй уг арслангийн зургийг Их Британийн гэрэл зурагчин Лара Жексон Танзани улсын Сэрэнгети үндэсний цэцэрлэгт хүрээлэнд авсан байна

Мангровын намаг нь Энэтхэгийн Андхра Прадеш мужийн Какинада хот ба тэнгисийн хооронд тусгаарлагч болдог байна. Уг гэрэл зургийг Энэтхэгийн гэрэл зурагчин Ракеш Пулапа авчээ.

Тайландын гэрэл зурагчин Вэй Фу могой ба хонин гүрвэлийн хоорондох тэмцлийг чадварлагаар даржээ

Шри Ланка-Австралийн гэрэл зурагчин Буддилини де Сойза эдгээр үчимбэрүүдийг дурандаа буулгахдаа тэднийг үерлэсэн голын уснаас гарч чадахгүй нь гэж эмээж байжээ

АНУ-ын гэрэл зурагчин Жек Жигийн дарсан зураг дээр нэгэн цагаан сүүлт элээ шувуу ааваасаа амьд хулгана авч байна

Апусени уулс дахь энэхүү жижиг гол нь ойролцоох уурхайн хорт хаягдлаас болж ийм өнгөтэй болжээ. Уг гэрэл зургийг Румын гэрэл зурагчин Георге Попа дарсан юм. 

Шри Ланкийн гэрэл зурагчин Гагана Мендис Викрамасингхегийн дарсан зураг дээр эр тоть шувуу гурван дэгдээхэйгээ тэжээж байна

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.