СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын цахим сүлжээн дэх К-рор урсгалын 22 хаягийг хаалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Засгийн газар БНСУ-ын К-рор урсгалын шүтэн бишрэгчдэд ээлжит хоригоо тавилаа. Хятадын хамгийн том олон нийтийн цахи сүлжээ Weibo дахь К-рор урсгалын 22 хаягийг хаасан байна.

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн шүтэн бишрэгчид ч уг хоригт багтжээ. Тус хамтлагийн гишүүн Пак Жи Миний 26 насны төрсөн өдрийг тохиолдуулан шүтэн бишрэгчид нь хандив цуглуулж байсныг хууль бус санхүүжилт босгох гэсэн оролдлого хэмээн буруутгасан байна.

Weibo цахим сүлжээний зүгээс ийм төрлийн оддоор өвчилсөн зан үйлдлийг эсэргүүцэх ба ноцтойгоор хүлээж авна гэж мэдэгджээ. .

Уг үйлдэл нь Хятадын Засгийн газар энтертайнмент салбарт хийж буй хориг арга хэмжээнүүдийн нэг хэсэг боллоо. .

Мөн энэ сарын эхэнд Хятадын алдартай одуудын нэг Жао Вейн уран бүтээлүүдийг хязгаарлаж, шүтэн бишрэгчдийнх нь хаягийг устгасан. Албан ёсоор учир шалтгааныг нь тайлбарлаагүй ч уламжлал ёсоор гэр бүлийнх нь хууль бус хөрөнгөтэй холбон мэдээлсэн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.