СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын дуучин эмэгтэй хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Чүнчон хотын цагдаа нар мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэж, худалдаалсан хэргээр 14 хүнийг баривчилсан ба харин хар тамхи хэрэглэсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилсан гэж мэдээлжээ. Эдгээр дөрвөн хүний дунд Эйми гэх нэртэй дуучин, телевизийн алдартан багтаж байгаа аж.

Гангвоны Цагдаагийн газрын таслан зогсоосон хар тамхины наймааны бүлэглэл нь Вьетнам, Филиппин болон бусад улсаас мансууруулах бодис оруулж ирэн, Өмнөд Солонгосын иргэдэд түгээж байжээ.

Цагдаа нар гаалийн байгууллагатай хамтарсан ажиллагаа явуулсны үр дүнд 6.2 кг метамфетамин, 791 грамм кетамин, 2.1 кг синтетик каннабиноид, 1,344 экстаси эм, 167 гр марихуан болон 47 сая воны бэлэн мөнгийг хураан авсан байна.

Албаныхан тус хар тамхины наймааны бүлэглэлийн 37 үйлчлүүлэгчийг саатуулснаас дөрвийг нь албан ёсоор баривчилсан байна. Эйми буюу И Юн Жигийн хэргийг аль хэдийн прокурорт шилжүүлсэн гэж цагдаагийн газраас мэдээлсэн юм. 

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.