Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хамгийн олон буюу 3677 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 2208 нь орон нутагт, 1469 нь нийслэлд бүртгэгдлээ.
Хоногт зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 982 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Харин хоногт 3392 хүн эдгэрсэн байна.
Эмнэлэгт 19440 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 12552 нь хөнгөн, 5086 нь хүндэвтэр, 1526 хүнд, 276 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 29639 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.
Одоогийн байдлаар эмнэлэгт 2866 хүүхэд, 838 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 64.8 хувь буюу 2107909 хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.