СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Афганистаны ЗГ-ын гишүүдээр ХМТ-д эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд томилогджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Афганистаны төрийн эрх мэдлийг гартаа авсан Талибаны эрх баригчид түр Засгийн газраа бүрдүүллээ. Түр Засгийн газрын танхимд дан эрчүүдийг томилсон ба тэдгээр хүмүүс АНУ-ын Холбооны мөрдөх товчоогоор эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.

Шинэ засгийн удирдагчдыг эсэргүүцсэн жагсаал Кабул хотын гудамж талбайд болж, хоёр хүн алагдсан байна. Хэдийгээр талибанчууд харилцан хамааралтай, уян хатан байдлаар Засгийн газрын танхимаа бүрдүүлнэ гэж амласан боловч Талибаны зэвсэгт бүлэгт нөлөө бүхий байр суурь эзэлдэг хүмүүсээс бүрдлээ. Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжлах жагсаалтад багтсанаас гадна шинэ удирдагчдын ихэнх нь НҮБ-ын хоригт багтсан байгаа юм. Энэ нь.

АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч “Засгийн газрын танхимын гишүүд нь зөвхөн Талибаны бүлэг болон тэдний холбоотнуудаас бүрдсэн бөгөөд нэг ч эмэгтэй багтаагүй. Үүнд ихээхэн сэтгэл зовниж байна. Бид түр Засгийн газрын танхим гэдгийг ойлгож байгаа ч Талибаныг үгээр биш үйлдлээр шүүнэ” гэж мэдэгджээ. Нөгөө талаар Афганистаны нутаг дэвсгэрийг орхин гарах хүсэлтэй Америкийн иргэд болон афганистанчуудыг аюулгүй зорчуулах хүсэлт шаардлагаа АНУ-ын төрийн департамент дахин тавьсан байна.

Афганистан нь 1990-ээд оны үед Талибаны засаглалд байсан бөгөөд одоо дахин исламын эмирт болно гэж ирээдүйн дээд удирдагч Хибатулла Ахунжада мэдэгдээд байгаа юм. Ерөнхий сайдын албыг Муллах Мохаммад Хассан Ахунд гүйцэтгэх ажээ.. НҮБ-ын мэдээлснээр тус улсад 18 сая хүн хүмүүнлэгийн гамшигт өртсөн ба дахин 18 сая хүн өртөхөд тун ойрхон байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.107

Үзэл санаа зорилгодоо хүрэхийн тулд туйлбартай тэсвэртэй байж янкуудыг нутгаасаа зайлуулсан талибууд хүчирхэг байхаас арггүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.