СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Bulgari ордноос 10 сая еврогийн үнэт эдлэл дээрэмджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Францын нийслэл Парис хот дахь Италийн алдарт тансаг зэрэглэлийн Bulgari брэндийн дэлгүүрээс бүлэг этгээд 10 сая еврогийн үнэт эдлэл хулгайлжээ. Цагдаа нар гэмт этгээдүүдийн араас нэхэн хөөж, хоёр сэжигтнийг баривчлан саатуулсан байна.

Одоо мэдэгдэж байгаагаар гурван этгээд буугаар зэвсэглэж Ритз зочид буудалд байрладаг Place Vendome-ийн Bulgari ордонд мягмар гарагийн үд дундын үед дээрэм хийсэн байна. Гурван этгээд саарал өнгийн BMW маркийн автомашинтай, дээрэм хамтран үйлдсэн бусад дөрвөн этгээд скүтертэй хэргийн газраас зугтаажээ.

. Энэ үед гэмт этгээдүүд машинаасаа бууж явган зугтаахыг оролджээ. Хоёр этгээдийг барьсан ч үлдсэн сэжигтнүүдийг үргэлжлүүлэн хайж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ойрын саруудад . Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр цахилгаан скүтертэй этгээд Chaimet ордноос хоёр сая еврогийн үнэт эдлэл дээрэмдсэн байна. Үүнээс гурав хоногийн дараа зэвсэгтэй хоёр этгээд Dinh Van дэлгүүрээс 400,000 еврогийн хулгай хийжээ.

Парисын Place Vendome нь Bulgari-аас гадна Chanel, Boucheron, Van Cleef& Arpels зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд байрладаг гол газар юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.