Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 09.08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Болоод өнгөрсөн хойно нь мэдээлээд яахав дээ өчнөөн мөнгө хөрөнгөөр тоног төхөөрөмжийн сайжруулалт хийсэн гээд л улсын их мөнгө үрсэн,судалгааны төвөөс мэдээлэл аваад ОБЕГ-аас мэдээллээ ч гэх шиг шал дэмий орон тоо, улсын мөнгө үрсэн ажил хийдэг шүү энэ Онцгой байдлын ерөнхий газар