Ковидын халдвар Монгол орон даяар тархаж, өдөрт илэрч байгаа халдварын тоо 4000 руу дөхөж байна. "Өрхийн эмнэлгүүд хүнд суртал гаргаж, сэтгэлгүй ажиллаж байна" хэмээн иргэн А.Шинэбаяр шүүмжлэлтэй хандаж байгаа талаар сурвалжилсан. Тэгвэл нөхцөл байдал хэр байгаа талаар БЗД-ийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т.Нарантуяагаас тодрууллаа.
БЗД-ийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т.Нарантуяа:
-Манай өрх нийт 8000 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг хүргэж байна. Сүүлийн үед халдварын тархалт ихсэж байна. Халдвар авсан иргэд ӨЭМТ-тэй утсаар холбогдож, мэдээлэл авах ёстой. Өөрсдийгөө тусгаарлахгүй шууд нярай, жирэмсэн, өндөр настануудтай хамт үзүүлнэ гээд зогсож байна. Манай эмнэлэг 1, 3, 5 өдөр шинжилгээ авч байгаа. Ойрын хавьтлаас 6 дахь хоног дээр шинжилгээ авч байна. Биеийн байдал хүнд иргэдийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгч байгаа юм.
Энэ долоо хоногт эмийн 50 багц ирээд дууссан. Дахин захиалга өгсөн байгаа. Уг багцыг эрүүл мэндийн даатгал төлсөн иргэдэд олгож байгаа.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас 6 дахь хоног дээр шинжилгээ авч байгаа. Тэрнээс бол халдварын шинж тэмдэг илрэнгүүт өрхийн эмнэлэг дээр ирээд шинжилгээ өгнө гээд ирж байна. Үнэндээ шинжилгээ авах тест байхгүй. Үдээс хойш сайн дураараа өөрсдөө тестээ аваад ирсэн хүмүүсээс мэргэжлийн хүн шинжилгээ авч байна. Халдвар авсан иргэд уурлаж, бухимдаж, эмч нарыг байнга загнаж байна. Гэвч бид чадлаараа ажиллаж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
7r khoroonii urhiin emneleg mash hariutslagagui.
Манай 7р хороо угаасаа бүтэхгүй ээ, аймар зохион байгуултгүй, эмч нар нь харьцааны соёлгүй, энэ нара эмч бүр арай арай
EMD tuluh chadvargui orlogogui humuusiig uh gej baigaa ym uu erguu mal chini.
БЗД-н 14р хороо Евро эм өрхийн эмнэлэгийн эмч нэртэй хэдэн малнууд бол үнэхээр хүний амь хохирч байсан ч тоохгүй юм билээ. Зөвхөн цалин аваад зүгээр суух сонирхолтой.
БЗД-н 23р хорооны шинжилгээ авч байгаа газар арай л аймаар байна үүн дээр хяналт байдаг бол зүгээр байна