СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Америкийн цөлд 400 тэрбум ам.доллараар босох Телоса хотыг танилцууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Токиогийн цэвэр цэмцгэр өнгө төрх, Нью-Йоркийн өвөрмөц байдал, Стокгольмын нийтийн үйлчилгээг шингээсэн, таван сая хүн амтай шинэ хотыг Америкийн тэрбумтан Марк Лоре бүтээн босгохоор төлөвлөжээ. Уолмартын гүйцэтгэх захирал байсан тэрээр цөлд сүндэрлэх Телоса хотод 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд уг хот дэлхийн хамгийн гайхамшигтай архитектурыг бүрдүүлэхээр зорьж байна.

Марк Лорегийн танилцуулснаар 60,000 га гаруй талбайд сүндэрлэх шинэ хот байгальд ээлтэй, архитектуруудын ур ухааныг шингээсэн өвөрмөц барилга байгууламж, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэл, ган гачигт тэсвэртэй усны системийг цогцоор бүрдүүлэх ажээ. .

. Төлөвлөснөөр хотын оршин суугчдын амьдрах сууц ногоон ургамлаар хучигдсан байх ба оршин суугчид амарч зугаалах талбай өргөн дэлгэр байх ажээ. Хотод чулуужсан түлш /fossil-fuel-powered/ -ээр ажилладаг тээврийн хэрэгслүүдийг хориглох ба зураглалд дүрсэлснээр өөрөө явдаг тээврийн хэрэгслүүд, скүтертэй болоод явган зорчигчид гудамжуудыг эзэлжээ.

Анхандаа 50,000 оршин суугчтай, 600 га талбайд 25 тэрбум ам.долларын өртгөөр барихаар төлөвлөсөн байгууламжийн төсөл өргөжиж таван сая оршин суугчтай бүхэл бүтэн хотын төсөл болсон бөгөөд 40 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийн зохион байгуулагчдын зүгээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бизнес эрхлэгчид, хандивлагчид, холбооны сан, төрийн байгууллагууд, эдийн засгийн хөгжлийн газрууд зэрэг олон талаас бүрдүүлнэ гэдгийг хэлжээ. .

Зөвхөн барилга байгууламжийн шинэ шийдлээс гадна нийгмийн шинэ тогтолцоог ч бүрдүүлэхээр зорьж байна. Хамгийн нээлттэй, шударга, бүх зүйлийг багтаасан дэлхийд цор ганц хот сүндэрлэнэ гэдэгт санаачлагч  Марк Лоре итгэлтэй байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.