СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын нэрт жүжигчин Жан-Пол Бельмондо 88 насандаа таалал төгсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Францын алдарт жүжигчин Жан-Пол Бельмондо 88 насандаа таалал төгсжээ. Тэрээр энэ сарын 6-ны өдөр Парис дахь гэртээ нас барсан гэж түүний өмгөөлөгч "AFP" агентлагт мэдээлсэн байна.

 Жан-Пол Бельмондо бол Францын кино урлагийн шинэ давлагааны гол нүүр царайнуудын нэг төдийгүй Европын кино урлагийн ид үеийн гол дүр байсан юм.

1989 онд Бельмондо Францын Оскарын шагнал болох Цезарийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг эрэгтэй жүжигчний алдрыг хүртэж байжээ.

Гэвч 2001 онд тэрээр цус харвалтын улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд үүнээс хойш жүжигчний замаа түр орхисон хэдий ч 2009 онд дэлгэцнээ эргэн ирсэн байна.

Эх сурвалж: BBC, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.