СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХБНГУ-аас БНХАУ-д томилогдсон элчин сайд гэнэт нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ХБНГУ-аас БНХАУ-д суухаар томилогдсон элчин сайд Ян Хекер үүргээ гүйцэтгэж эхлээд ердөө хоёр долоо хонож байсан ч тодорхойгүй шалтгаанаар гэнэт нас барсан тухай мэдээлжээ. Уг мэдээллийг Германы эрх баригчид ихэд цочирдож хүлээж авсан ба гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

54 настай элчин сайдын үхлийн шалтгааныг тодорхой мэдээлээгүй ажээ. Германы канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын зөвлөхийн албан тушаалд байсан . Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт ирсэн ба түүнийг гэнэтийн байдлаар нас барсны дараа дэд сайд байсан Франк Рукерт үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэхээр болсон байна.

Канцлер Ангела Меркель “Ян Хекерийг нас барсан тухай сонсоод ихэд цочирдлоо. Түүнтэй удаан хугацаанд, ойр дотно хамтарч ажиллаж байснаараа бахархаж байна. Түүний хайртай гэр бүл, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ. Ян Хекер Меркелийн гадаад бодлогын зөвлөхөөс гадна 2015 оноос хойш улс төрийн дотны хүрээлэлд нь нөлөө бүхий тоглогч байсан юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.