СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-07

"Оролцоо" төсөлд хамрагдаж буй залуус "Марш тактик"-ийн тэмцээн зохион байгууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдах “Оролцоо” төслийн сургалт, үйл ажиллагаа үргэлжилж байна.

.

Монгол улсын 21 аймаг, есөн дүүргээс "Оролцоо" төсөлд хамрагдахаар бүртгүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 18-34 насны 1000 залуу Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн “Шар хад” дахь сургалтын төв болон Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын хотхонд хуваагдан байрлаж, 14 хоногийн хугацаанд хүний хөгжлийн цогц сургалтад хамрагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх.

“Оролцоо” төсөл нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.