Гвинейд төрийн эргэлт гарснаас хойш хөнгөн цагааны үнэ тонн тутамдаа 2,761 ам.долларт хүрч, 2011 оны дээд түвшнийг давжээ. Тодруулбал, өнгөрөгч баасан гарагийн хаалтын ханш нь нэг хувиар өссөн байна.
Энэ сарын 5-ны өдөр Гвиней улсын элит армийн анги төрийн эргэл хийж, Ерөнхийлөгч Альфа Кондег баривчлан, Засгийн газрыг тарааж, Үндсэн хуулийг түдгэлзүүлснээ зарласан билээ. Гэрчүүдийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн ордны ойролцоо буудалцаан болсон аж.
Дэлхийн хөнгөн цагааны зах зээлийн 20 хувь нь Гвинейгээс нийлүүлэх хөнгөн цагааны хүдрээс хамаардаг байна.
Энэхүү мэдээлэл ил болсны дараа ОХУ-ын "Русал" хөнгөн цагааны компанийн хувьцаа 14 гаруй хувиар өсжээ. "Русал" нь 2001 оноос хойш Бүгд Найрамдах Гвиней Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчдын нэг аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.