"Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох хэрэгтэй" сэдвээр Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хорооноос өндөр настны тэтгэврийг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байгаа юм.
Түр хорооны гишүүн н.Зундуйдаваа: Нэг нам төрд ноёрхож байгаа энэ цагт иргэд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сараас эхлэн иргэддээ нэг сая төгрөгийн тэтгэмж олгох хүсэлтийг удаа дараа тухайн үеийн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн ч хариу өгөөгүй.
Түр хорооны гишүүн Г.Хажидмаа: Ахмадын тэтгэврийг 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа 195 мянган ахмад настан бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөшөө барьж, түүнийгээ нурааж тоглож байна.
Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад илгээсэн. Хэрвээ гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлээд иргэдээс санал асуулга авч эхэлнэ гэлээ. Учир нь сүүлийн 30 жилийн 28 жилд нь одоогийн нам тус дүүрэгт эрх барьсан. Гэсэн Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн ядуу дүүрэг болсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
mini bie orh tolgoilson 4 hvvhfiin eh hvn bna t tetgerwer iin dood hemjeeg 500 000 bolgoh shaardlagai bna ta bvgdiin maani vzel bodol zow bna temtenee
Одоо 350 мянга авдаг ахмадууд дэмжих биш тэмцэх хэрэгтэй бна Ядаж 550 мянга болбол эм тариагаа хагас дутуу ч гэсэн авч байя даа
Бүгдэд нь адилхан нэм
Өргөн хэрэглээний барааны үнэ 1-3 дахин нэмэгдээд байна. Тэгхээр цалин тэтгэвэр тэтгэмжийг тэр хэмжээгээр нь 1-3 дахин нэмдэг хуультай болгомоор байна. Түүнээс хэн нэгний санаачилгаар 20-30 000, эсвэл 500-600 000 гэж болохгүй. Яг тэр эдийн засгын үндэслэлээр нь өргөн хэрэглээний бараа хэд дахин өссөн байна тэр хэмжээгээр цалин тэтгэвэр тэтгэмж нь хуулиар автоматаар нэмэгддэг л болгох нь зөв байна.