СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид тараасан хүнд таван жил хорих ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Вьетнам улсын иргэн 28 настай Ли Ван Три коронавирусийн тусгаарлалтын дүрэм зөрчиж, багадаа найман хүнд халдвар тараажээ. Ка Мау мужийн шүүх уг иргэнийг үхлийн аюултай халдварт өвчин тараасан хэмээн буруутгаж таван жилийн хорих ял оноосон байна.

Вьетнам улс нь коронавирусийн халдварын эсрэг амжилттай ажиллаж байгаа улс орнуудын тоонд багтаж байгаа юм. Эрх баригчид бүх нийтийг шинжилгээнд хамруулах, хавьтлуудыг тогтоох, хилийн харуул хамгаалалтыг чангатгах, тусгаарлалтын дүрэм чандлан хэрэгжүүлсээр байна. Гэвч дөрөвдүгээр сарын сүүлээс голомтод халдварууд нэмэгдсэнээр халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсон.

. Халдварын тархалт өндөр хамгийн өндөр байгаа нь Хо Ши Мин хот юм. Энд 260,000 тохиолдол илэрч, 10,685 хүн нас баржээ.

Таван жилийн хорих ял сонссон . Ка Мау мужид халдварын 191 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан.

Вьетнам улсад тусгаарлалтын дэглэм зөрчсөн хоёр хүнд жил хагасын хорих ял, хоёр хүнд тэнсэн харгалзах ял оноогоод байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.