Нийтэлсэн:
Т.Сайнбуян
3 жилийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Багануур, Багахангай, Налайх дүүргийн багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.
2021-2022 оны хичээлийн жилийн онцлон:
- Багш нар болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
- Танхимын ба танхимын бус сургалт хосолсон хэлбэрээр үргэлжилнэ. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг.
- Хоцрогдол арилгах цогц төлөвлөгөө хэрэгжинэ. Энэ төлөвлөгөө эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттай.
- .
- Үдийн хоол хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөө сургуульдаа цайгаа уулгүй ирдэг.
- .
- Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана.
Боловсролын шинэчлэл:
- Удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлж, шатлан дэвших боломжийг бүрдүүлнэ. Улстөрөөс хараат байдлыг хална.
- Боловсролын тэгш бус байдлыг арилгана. Хот хөдөө, хувийн төрийн гээд ялгаатай байдал шат бүрд бий.
- Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулна. Бид энэ хичээлийн жилээс гарааны оношилгоо хийнэ.
- Цахим шилжилтийг идэвхжүүлж, хосолмол сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Монголын анхны цахим сургуулийг байгуулж байна.
- Багш нарыг бэлдэх, ажлын байран дээрээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлнэ.
- Өнгөрсөн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжийг сайжруулах чиглэлд ажилласаар ирсэн бол одоо чанарт онцгой анхаарна.
- Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ.
- Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг өөрчилнө.
- Сургуулийн бүтэц, байршил хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтооно.
- Сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгоно.
Алслагдсан дүүргүүдийн хөрөнгө оруулалт:
- Багануур дүүрэгт шинээр байгуулагдсан насан туршийн боловсролын жишиг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийнэ
- Багануур дүүргийн 3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгыг дуусгана.
- Голомт цогцолборын өргөтгөлийн барилгыг дуусгана
- Налайх дүүрэгт царцсан цэцэрлэгийн барилгыг дуусгана
- Багахангай дүүргийн дотуур байр, сургуулийн барилгын асуудлаар судална.