СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-07

ҮЦХ-ийн инженерүүд “Олон Улсын Цэцэрлэгт” хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу “International Garden Of Mongolia”-г Баянзүрх дүүргийн зүүн захад барихаар төлөвлөсөн. Шинэ цэцэрлэгт хүрээлэн нийт 300 га талбайг хамрах бөгөөд Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн байх юм.

Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад улс үндэстний хэв шинжийг агуулсан, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тиймээс уг ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага, инженерүүдтэй уулзаж санал бодлоо солилцжээ. 

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Монгол Улсын хэмжээнд цорын ганц цогц цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн бий болсон цагаас хойш иргэд эрүүл, зөв амьдралын хэв маягт шилжиж, иргэдийг амарч, зугаалах, цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдсэн гэж дүүргийн удирдлагууд харж байгаа. Тэр ч утгаараа бид дараагийн томоохон цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад мэргэжлийн та бүхний юунд алдаж, юуг анхаарах ёстой гэх мэт зөвлөгөө нэн чухал. Тэр ч утгаараа өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж, санал сэтгэгдлийг сонсохоор ирсэн” гэдгээ хэлсэн юм.

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол 973 га талбайд хийгдсэн нүсэр бүтээн байгуулалт. Үүнээс 183 га талбайд төлөвлөлт хийж, иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг бүрдүүлсэн.

Баянзүрхэд ахин нэг цэцэрлэгт хүрээлэн хийхээр бол бид нэн тэргүүнд хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайг байгуулах, ахмадуудад зориулсан орчинг бий болгох, зөв төлөвлөлтийг хийх үүднээс мод үржүүлгийн газрыг байгуулах шаардлагатай. Мөн 00-ын асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөж, зөв төлөвлөлт хийж байж л цэцэрлэгт хүрээлэн бий болгож чадна, гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон инженер, удирдлагуудыг тухайн шинээр хийгдэх “International Garden of Mongolia” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд урьж ажиллуулах, туршлага судлахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.