Барууны орны хэвлэлийн нийтлэлүүдийн сэтгэгдэл хэсэгт олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготойгоор Оросын ашиг сонирхлыг дэмжсэн сэтгэгдлүүдийг бичиж эхэлснийг шинэ судалгаагаар тогтоожээ.
Тухайлбал, АНУ-ын Fox News, Францын Le Figaro, Германы Der Spiegel, Die Welt, Италийн La Stampa болон Mail Online, The Express, The Times тэргүүтэй 16 орны 32 нэр хүндтэй цахимд орос хэлээр зорилтот сэтгэгдэл бичсэнийг Кардиффын их сургуулийн Гэмт хэрэг, аюулгүй байдлын судалгааны хүрээлэн мэдээллээ.
Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилтот энэ ажиллагаа 2018 онд эхэлсэн бөгөөд сүүлийн үед Афганистанаас Баруун орнуудын иргэдийг гаргахад анхаарлаа хандуулж байна. Афганистан дахь Талибаны ялалтын тухай “Mail Online” цахимын нийтлэлд бичсэн 2500 сэтгэгдлийг дээрх судлаачид онцолжээ. Эдгээр сэтгэгдлийн ихэнхийг ОХУ-ын зохион байгуулалттай кампанит ажлын хэсгийнхэн бичсэн хэмээн таамаглаж байна. Учир нь “Барууны орнуудын соёл иргэншлийн төгсгөлийг талибанчуудын Засгийн эрхэнд гарсан Их Британитай харьцуулав” гэсэн сэтгэгдлийг сонгон Оросын хэвлэл нийтлэлээ гарчиглажээ.
Кардиффын их сургуулийн судлаачдын илрүүлснээр Кабулын Засгийн газар талибанчуудад эзлэгдсэн тухай Америк болон Их Британийн сүүлийн үеийн 18 мэдээний сэтгэгдэл хэсэгт либерал ардчиллын төгсгөл, НАТО-гийн бүтэлгүйтэл, Украйныг дэмжсэн утга бүхий орос хүмүүсийн сэтгэгдлийг илт дэмжжээ. Судлаачид Барууны орнуудын эсрэг, Оросыг дэмжигчдийн 242 нийтлэлийг олж тогтоон, загвар таних программ ашиглан анализ судалгаа хийхэд Кремлийг дэмжигч зохион байгуулалттай бүлгийн хаяг байсныг илрүүлжээ. ОХУ болон ерөнхийлөгч Владимир Путинг дэмжсэн дээрх сэтгэгдлийг Оросын хэвлэлүүд мэдээндээ ашиглаж байв. Түүнийгээ “Telegram” гэсэн олон нийтийн сүлжээний платформуудаар түгээж байжээ.
Энэ талаар профессор Мартин Иннес “Уламжлалт сайтууд худал мэдээлэл, сэтгэгдлийг хянадаг аюулгүй байдлын системтэй байсан. Харин сүүлийн үеийн олон нийтийн сүлжээний цахимуудын нөлөөлөх чадвар хурдан давуу талтай учир арга хэмжээ авахад амаргүй. Бид Twitter болон Facebook-ийн хуурамч хаяг ашиглан хүмүүст нөлөөлдөг гэж бодож ирсэн. Гэвч үүнээс бусад хэрэгслийг ашиглан хэрхэн нөлөөлж болдгийг бидний судалгаа харууллаа” гэж ярив. Зарим цахимд сэтгэгдэлд санал өгдөг тохиргоотой. Ингэхэд Кремлийг дэмжигчдийн сэтгэгдэл хамгийн их саналыг авсан байв. Нэг хаяг гэхэд зургадугаар сараас хойш нэрээ 549, байршлаа 69 удаа өөрчилсөн байна. Гэвч ОХУ суртал ухуулга, хуурамч мэдээлэл тараасан гэсэн мэдэгдлийг үргэлж няцаадаг юм.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
[Google](https://www.google.com) <a href="https://www.google.com">google</a>; [http://www.google.com|google4 ] [http://www.google.com google5 ] dfg [url=https://www.google.com]google[/url] [google7|http://www.google.com]
sdgf rgs
https://www.shuud.mn/ g
<a href="https://www.google.com">google</a>; er