СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-06

Баянзүрх дүүрэгт Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Баянзүрх дүүрэгт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн /International Garden Of Mongolia/ талаарх төслийг танилцууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад оролцсон. Иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсын хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрладаг. 973 га талбайгаас 183 га талбайд төлөвлөлтийн ажил хийж, нийслэлийн иргэдийн зорих очих газрын нэг болоод байна.

Харин Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 300 га талбайд төлөвлөлт хийх бөгөөд 2022 оноос эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зураг төслийн ажилд орлоо. Баянзүрх дүүргийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан туршлагатай бөгөөд Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч тус хүрээлэнгийн шилдэг инженерүүдийг ажиллуулж, туршлага судлах юм.

Дүүргийн удирдлагуудын үзэж байгаагаар төвөөс алс хороодод амьдарч байгаа иргэдээ дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох, цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмж, нэмэгдүүлэхээр энэхүү төслийг эхлүүлж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.