СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрээсээ төөрсөн аутизмтай хүүг дөрөв хоногийн дараа олжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн алслагдсан бүсийн бутанд төөрч алга болсон гурван настай хүүг дөрөв хоногийн дараа эсэн мэнд олжээ. Хүүг гэрийнхээ ойролцоо голын эрэгт ус ууж байхад нь цагдаагийн нисдэг тэргийн тусламжтайгаар олсон байна.

Энтони Аж Эльфалак хүү аутизмтай бөгөөд ярьж чаддаггүй. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гэртээ ах нартайгаа тоглож харагдсанаас нь хойш түүнийг хэн ч дахин олж хараагүй байна. Гэр бүлийнхэн нь түүнийг хэн нэгэн хулгайлсан байж болзошгүй хэмээн айж, цагдаад мэдүүлээд байжээ.

Аврагчид болон хайгуулчид цагдаа нарын тусламжтайгаар хүүг хайсаар гэрээсээ 500 метрийн зайд голын эргээс олжээ. . Дөрөв хоног үргэлжилсэн эрэл хайгуулд цагдаагийн 100 гаруй офицер, сайн дурынхан оролцож, ойролцоох бутыг самнасан байна.  Гэр бүлийнх нь гишүүд түүнийг олох хүртлээ цурам ч хийгээгүй ба амьд мэнд олдсон нь гайхамшиг хэмээн баярлацгаажээ.

Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон хүүг аюулгүй олсонд баяртай байгаагаа илэрхийлэн Твиттерт жиргэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.