СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан эрүүл мэндийн шалтгаанаар суллагдав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Жэкоб Зума шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэснийхээ төлөө жил гурван сарын хорих ял сонсоод байсан. Гэвч тэрээр хоёр сар хүрэхгүй хугацаанд ял эдэлснийхээ дараа эрүүл мэнд нь муудсан шалтгаанаар шоронгоос суллагдсан байна.

Жэкоб Зума 2017 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа хөөгдсөн бөгөөд түүнийг төрийн эрх барих есөн жилийн хугацаандаа үйлдсэн байж болзошгүй авлигын хэрэгт холбоотойгоор дээд шатны шүүхэд дуудсан юм. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан.

Зума өөрт оноосон ялыг бүрэн гүйцэд эдлэлгүй суллагдсан нь олон нийтийн дургүйцлыг төрүүлээд байна. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үлдсэн эмчилгээг гэрт нь хийх боломжтой гэж албаны хүн мэдээлжээ. .

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.