АНУ-ын Өмнөд Кэролинагийн өмгөөлөгчийн эхнэр, 22 настай хүүг нь одоогоос гурван сар орчмын өмнө гэрийнх нь гадаа буудаж амь насыг нь хороосон байсан юм. Тэдний аллагын хэрэг шийдэгдээгүй байхад эхнэр, хүүхдээ алдсан өмгөөлөгч өнгөрсөн бямба гарагт толгойдоо сум зоолгож нас барсан байдалтай олдсон нь уг хэргийг улам ноцтой болгожээ.
Алекс Мурдоу гэгч нь Өмнөд Кэролина мужид нэр хүндтэй, нөлөө бүхий удам дамжсан өмгөөлөгч байжээ. Түүнийг Хэмптон хотын зам дээр буудуулсан байна гэх дуудлага бямба гарагийн үдээс хойш 911-т ирснээр Жеоржиа мужийн Саваннагийн эмнэлэгт хүргэжээ. Одоогоор Мурдоугийн амь насанд халдахыг санаархаж толгойд нь буудсан хэрэгтэй холбоотой ямар ч сэжиг илрээгүй байна.
Хохирогч буудуулах үедээ дугуйгаа сольж байсан гэж өмгөөлөгч нь болох Жим Гриффин мэдэгджээ. Мурдоу зургадугаар сарын 7-ны өдөр Исландтон дахь гэртээ ирэх үедээ гэрийнхээ гадаа эхнэр Маргарет, хүү Пол хоёроо нас барсан байдалтай олж, 911-т дуудлага өгч байжээ. Хэргийг мөрдөн шалгах ажил эхэлсэн боловч шийдвэрлэгдээгүй хэвээр үлдсэн. Мурдоугийн гэр бүл гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд 100,000 ам.долларын шан харамж амлаад байжээ.
Мурдоугийн гэр бүл гурван үе дамжин 87 жилийн турш хууль эрхзүй, өмгөөллийн чиглэлээр ажилласан Өмнөд Кэролинад алдартай гэр бүл ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ъ