СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-09-06

🔴 LIVE: Ц.Жаргалантуул: Багш нар Ковид-19 туссан тул 11 сургууль, 18 цэцэрлэг зайн сургалтад шилжээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн боловсролын газраас өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоосон сургууль, цэцэрлэг байхгүй хэмээн мэдээллээ. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Нийслэлийн боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа. 

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль, цэцэрлэгээс Covid-19 халдвар илрээд байна вэ. Энэ талаар нэгдсэн мэдээлэл бий юу?

-Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 260 нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан журмын дагуу 5:9 зарчмаар хичээллэж байгаа. Харин 19 сургууль танхимаар хичээллэж байгаа бол нэг сургууль бүрэн цахимд шилжсэн. Мөн цэцэрлэгүүдийн талаарх мэдээллийг харъяа дүүргээс нь нэгтгэж байна. .

Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт Covid-19 халдвар бүртгэгдсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлөөс шалтгаалаагүй. Цэцэрлэг, сургуулийн багш нар халдвар авч өвдсөн тул зайн сургалтад шилжсэн байгаа.

–Цаашид Covid-19  халдварын нөхцөл байдал хүндэрвэл халдвар гарсан сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоох уу. Үүнд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар . Мөн гурван бүлгээс халдвар илэрвэл тухайн давхар, бүлгийг цахимаар хичээллэнэ. Хэрэв гурваас дээш анги бүлэгт Covid-19 илэрвэл тухайн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хориглоно гэсэн журам бий. Энэ журмыг одоогоор мөрдөж байна.

Одоогоор хүүхдүүдээс шалтгаалж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон зүйл байхгүй. Багш нар халдварт өвдсөн, зарим анги танхим бүлэг цахимаар хичээллэж байгаа юм.

Хүүхэд өөрөө хүсвэл цахимаар хичээллэж болно. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож цахимаар хичээлүүлэх эрх нь нээлттэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
3 жилийн өмнө
202.9.46.229

Er ni orgil ue geed bgaa biz dee? Ene ued ni tsahim oroosoi! tegvel ersdel baga davah bh daa! 1- r ulirliig tsahim oruulaad 2- s ni tanhim orvol ersdel baga bish uu???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.