БНХАУ-ын цэргийн онгоцууд Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү ням гарагт нэвтэрч, түрэмгийлэн дайсагнасан үйлдэл гаргалаа хэмээн мэдээлжээ. Тайваний Батлан хамгаалах яамны мэдээлснээр байлдааны зориулалттай болон цөмийн зэвсгээр бөмбөгдөх хүчин чадалтай БНХАУ-ын 19 онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна.
Тайпейн зүгээс жил гаруйн турш Хятадын нисэх хүчин удаа дараа агаарын хил зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч түрэмгийлсэн үйлдэл гаргаж байгааг сэрэмжлүүлжээ. H-6 буюу цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай дөрвөн онгоц болон шумбагч сөнөөгч онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрч, Пратасын зүүн хойд зүгт ниссэн газрын зургийг Батлан хамгаалах яамнаас нь танилцуулсан байна.
Одоогоор Хятадын тал ням гарагт болсон үйл явдлын талаар хариу тайлбар өгөөгүй байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын 18 онгоц Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн тухай мэдээлсэн. Удаа дараагийн үйлдлүүдээс харахад Хятадын тал Тайваний батлан хамгаалахыг үл ойшоож, аюул заналхийлэл нэмэгдсээр байна гэж Тайваний тал мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байлдаасай