Шинэ Зеландад дөнгөж өндөрлөсөн өвлийн улирал нь урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн дулаахан өвөл байсан бөгөөд эрдэмтэд үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.
Тус улсын Үндэсний ус, агаар мандлын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр өнгөрөгч 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд агаарын дундаж температур 9.8 хэм байсан аж. Энэ нь олон жилийн дунджаас 1.3 хэмээр өндөр байгаа бөгөөд өмнөх жилийн үзүүлэлтээс 0.2 хэмээр өндөр байгаа юм.
Эрдэмтэд 1909 оноос хойш Шинэ Зеландын агаарын температурыг бүртгэж эхэлсэн хэдий ч ихэнх дулаан өвөл нь сүүлийн жилүүдэд тохиожээ.
Хүрээлэнгийн цаг уур судлаач Нава Федаффын хэлснээр дэлхийн дулаарлаас гадна энэ жил ердийнхөөс илүү халуун салхи үлээсэн бөгөөд далайн температур илүү өссөн байна. Түүнчлэн цаг агаарын эрс тэс үзэгдлүүд илүү их гарах болж, зарим газарт хүчтэй үер буусан бол зарим газарт хуурайшилт үүссэн байна.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.