СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдорж хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдорж өөрт холбогдох хэргийг хялбаршуулж, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт тавьсныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасан бөгөөд үүний дагуу хүсэлтээ НПГ-ын хяналтын прокурорт гаргасныг хянаад шүүхэд хүргүүлээд буй аж.

Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байгаад өнгөрсөн хавар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд удалгүй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Шалгалтын хүрээнд АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн наймдугаар сарын эхээр гэрт нь нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулсан. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол захирамж гаргаж Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорьсон билээ. Түүнийг гэдэг.
Түүнчлэн бусдаас хахууль авч эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон үйлдлээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулж шийдвэрлүүлэхээр болсон гэх мэдээлэл ч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гомбодорж
3 жилийн өмнө
202.21.124.130

Женкогийн хэдэн тэжээврүүд баахан хүн шоронд хатааж хүний зовлонгоор жаргал хийгээд байсан өөрсдөө одоо эвгүйтэж байх шив. Тэр Сү мү гээд жүжиг нь бас худлаа болж таарсан гэсэн.

Амгалан
3 жилийн өмнө
45.248.78.46

Шүүхийн ялзрал гэж энэ байхдаа. Хийсэн хэргээ хүлээчихсэн байна шд.

Дашням
3 жилийн өмнө
144.48.39.132

Ийм завхай юмнууд энгийн хэдэн хүний амьдралаар тоглоом хийсэн бол гэж бодохлээр огиудас хүрж байна. /Хүртэх ёстойгоо хүртэх хэрэгтэй! Юун хялбаршуулах!

Отгоо
3 жилийн өмнө
45.125.247.198

Женкогийн утсан хүүхэлдэй. Хорсолыг нь гүйцэлдүүлэгч. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр, хэзээ нэгэн цагт.

Зочин
3 жилийн өмнө
202.179.24.7

Заваан юмнууд цэвэрлэгдэж байна шүү.Сайхан л мэдээ байна.

Баярсайхан
3 жилийн өмнө
202.179.24.7

Шүүх Прокурорынхон ялаас хэрэгтэнийг яаж авардаг, хохирогчыг яаж олон жил сэтгэл санаа,эдийн засагаар хохрироож чаддагийг, хууль залилагчийн, эрүүгийн хэрэгтний талд яаж ашигтайгаар шийдэж болдогийг биеэрээ үзэж мэдэрснээ тун удахгүй нэр устай нь хэвлэл мэдээллээр цацаж олон түмэнд анхааруулга өгөх болно.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.107

Дураараа яанхан бэ өө одоо амар өөрөө өөртөө ял сонгоол хуцдаг гөлөг шүү явдаг газар луу нь явуул хамтрагчидтай нь

Зочин
3 жилийн өмнө
192.82.71.106

Халхын шоронд тавтай морил өөрөө хэлмэгдүүлж байсан зовлонгоо амс.

Sainaa
2 жилийн өмнө
61.8.196.210

Butehgui hulgaich Nyamdorjiig dargaar tomilj baidag teneg hun bna aa unen butehgui hulgaich

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.