УИХ-ын 18, 28 дугаар тойрогт аравдугаар сарын 10-нд нөхөн сонгууль явуулахаар товлосон. Нам, эвслүүд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд буй. Тэгвэл бие даан нэр дэвшигчид 800 хүний гарын үсэг цуглуулж, нэр дэвших эрхээ авах учиртай.
Өөрийгөө Чингисхаан хэмээн олонд таниулсан иргэн М.Баасанжаргал Хэнтий аймагт 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болж, 800 хүний гарын үсэг цуглуулж, өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ гардуулан өгсөн юм.
М.Чингисхаан: 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс бие даан нэр дэвшиж 671 хүний санал авсан байсан учраас туршлагатай байна. Улс төр, нийгэм болохгүй байна гэж төрийн түшээдийг буруутгаж байхын оронд өөрсдөө мөрийн хөтөлбөрөө гаргаад бие даан нэр дэвших бүрэн боломж байдаг юм байна.
-Өрсөлдөгчдийн хувьд их хүчтэй байх шиг байна?
-Намаас өрсөлдөгч их байна. Бие даагч гэдэг утгаараа ганцаараа байх шиг байна лээ. Хэнтий аймагт очоод 800 гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Хэнтийчүүд болон монголууд нам бус байх тал дээр ойлгож байх шиг байна лээ. Залуучууд өөрсдөө ирж гарын үсэг зурсан нь надад их урам өгсөн. Залуучууд нийгмийн өөрчлөх цаг үе нь болсон байна гэж ойлгож байна. Монголчууд бүгдээрээ намайг дэмжээрэй. Хэнтийд байгаа ахан дүүсдээ дэмжээрэй гэж уриалаасай.
-Таны хувьд олон түмэнд янз бүрийн лайв хийж байсан гэдгээр нь мэдэх байх?
-Хэтийн зорилго байх аваас ойрын зовлон үл оршино гэдэг үг байдаг. Зорилгоо тодорхойлсон учраас олон төрлийн арга хэрэглэж байгаа. Мэдээж алдах онох зүйл байсан. Залуучууд намайг согтуу байхдаа төрөл бүрийн үйлдэл гаргасан гэж магадгүй. Алдаа оноо байгаа. Өөрийгөө өмөөрөхгүй. Архи уугаагүй, тамхи татаагүй удаж байна. Төрийн төлөө ингээд явж байгаадаа бахархаж байна.
-Яг эцсийн зорилго нь юу юм бэ сонгуульд нэр дэвшиж байгаагийн?
-Хаан болох ш дээ. Ерөөсөө тодорхой. Монгол Улсад парламентын засаглалаар 30 гаруй жил явлаа ш дээ. Өнөөдөр өөрчлөгдсөн юм юу байгаа юм бэ. Өчнөөн олон нам хуваагдаж, талцаад 15 толгойтой атгаалжин хар мангас шиг байна ш дээ. Үлгэрээр ярих юм бол. Тийм учраас нэг тэргүүнтэй нэг толгойтой болох цаг нь болсон. Тийм учраас би өөрийгөө Чингисхаан болох зорилго тэмүүлэл болгоод явж байгаа. Өнөөдөр Монголд нэг толгой, нэг тэргүүн хэрэгтэй. Тэгэхгүй бол талцаж, бутраад хөгжил хойно яваад байна шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За мэдэхгүй юм даа. Энэ хүн чинь машиндаа согтуу орилоод эвгүй хараал урсгаад явсан хүн мөн биз дээ.
ийм эргүү юмнуудыг яагаад ингэж өөгшүүлээд байдаг юм бэ ... тэнэг юмаа... тааралдах юм бол эрүүг нь заах юмсан...
ХААНТАН МИНЭЭ МАНИНЬ ХЭВТҮҮЛ ЧИНЬ БОЛНО ШҮҮ.
On udaan jil songogdood yuch xiigeegui xumuusiig dahij gargsnaas zaluu xund gants bolomj olgood uz