Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Саади Каддафи 2014 оноос хойш баривчлагдан, ял эдэлж байсан юм. Тэгвэл Ливийн эрх баригчид 2011 онд Арабын хувсгалын үед суудлаасаа хөөгдөж, алагдсан Муаммар Каддафийн хүүг суллах шийдвэр гаргажээ. Саади Каддафи суллагдсан даруйдаа Ливийг орхиж Турк улсыг зорьсон байна.
Ливийн Ерөнхий сайдаар томилогдоод буй Абдул Хамид Дбейбах 48 настай Каддафийг сулласан тухай даваа гарагт Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Үүний дараа Reuters агентлаг Каддафи суллагдсан даруйдаа Истанбулын онгоцонд суусан гэжээ.
Тэрээр эцгийгээ амьд сэрүүн байхад зугаа цэнгэлийн хэв маягтай амьдарч, мэргэжлийн хөлбөмбөгчний карьер хөөж байжээ. Арабын хувьсгалын шуурганд Нигер улс руу зугтсан ч 2014 онд хэргийг нь Ливи рүү шилжүүлж, үүнээс хойш Триполид хоригдож байсан юм. Муаммар Каддафийн долоон хүүгийн гурав нь үймээний үеэр алагджээ. Саади Каддафийг сулласны цаана Ерөнхий сайдаар томилогдсон Хамид Дбейбахад ашигтай улс төрийн тохироо байгаа гэж ажиглагчид таамаглаж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.