СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гвиней улсад төрийн эргэлт гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Баруун Африкийн Гвиней улсын элит армийн анги төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Альфа Кондег түлхэн унагаж, эрх мэдлийг гартаа авсан тухай зарлажээ. Ням гарагийн өглөө нийслэл Конакри хот дахь Ерөнхийлөгчийн ордны ойролцоо буудалцаан, үймээн самуун гарсны дараа элит арми тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон байна.

Төрийн эргэлтийг удирдсан хурандаа Мамади Думбуяа улсынхаа далбааг нөмрөн үндэсний радио телевизээр дамжуулан мэдэгдэл хийж, Парламент болон үндсэн хуулийг түр хугацаагаар түдгэлзүүлж, хилээ хаасан тухай дуулгажээ. Мөн.

Армийнхан даваа гарагийн 11 цагт Ерөнхийлөгч Кондегийн Засгийн газрын сайд нарыг сэлгэх ба дараагийн үйл явдлын талаар мэдээлэх хүртэл улс орон даяар хөл хорио тогтоосон гэжээ. Мөн үүнийг эсэргүүцсэн ямар ч үйлдлийг бослого гэж үзнэ хэмээн анхааруулж, Засгийн газрын сайд нар, төрийн өндөр албан тушаалтнуудыг солино гэжээ.

Гэсэн хэдий ч удалгүй Батлан хамгаалах яамнаас мөн мэдэгдэл хийж, Ерөнхийлөгчийн ордон руу халдсан дайралтыг зогсоосон гэлээ. Ингэснээр улс орны удирдлага чухам хэнд байгаа нь эргэлзээтэй болж эхэлсэн. гэв.  

Уг үйл явдлын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес цэргүүд төрийн эрхийг булаасныг хурцаар шүүмжлэн буруутгаж, Ерөнхийлөгч Альфа Кондег түргэн суллахыг уриалав. 2010 оноос хойш байгалийн баялаг ихтэй ч үгээгүй ядуу болсон Гвиней улсын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Конде сайн байгаа гэх мэдээлэл ирсэн ч баталгаагүй байна. Буйдан дээр сууж байгаа Ерөнхийлөгчийг зэвсэглэсэн цэргүүд тойрон хүрээлж буй зураг цахим сүлжээнд тавигджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.