Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт төрийн болон хувийн өмчийн нийт 930 автобус үйлчилгээ үзүүлж байна. Тэдний 290 автобус нь төрийн өмчит хоёр компанийнх бол үлдсэн 640 нь хувийн өмчит 16 компанийн эзэмшлийнх юм.
Энэ онд төрийн өмчит хоёр компанийн 290 автобус хугацаа нь дуусна. 2022 он гэхэд нийт 532 автобусны хугацаа дуусаж, ашиглалтаас гарна.
Уг нь энэ ондоо багтааж автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөж байсан ч өнөөдөр тэдний орыг нөхөх шинэ автобус байхгүй болжээ. Тиймээс хугацаа нь дууссан автобусаа үргэлжлүүлэн ашиглахаар болсон байна.
Гэвч хугацаа нь дууссан автобуснууд нэг газар зогсдог, бүр дэлбэрч шатдаг нь энгийн үздэгдэл болсон.
Иймд автобусны парк шинэчлэл чухам яагаад хийгдэхгүй байгааг хотын дарга Д.Сумъяабазар Сангийн яамны ТНБД С.Наранцогттой холбоотой хэмээн мэдэгджээ. Бүр уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаа ч мэдэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Автобус3н газарыг зарсан мөнгөөрөө автобус ав.Газарыг нь зарчихаад өөр газар авах мундаг сагнаа шүү?Одоо энэ хэрүүл дээрээ хийсэн наймаагаа тодорхой ил тод тайлагнах хэрэгтэй биш үү?