ОХУ-д өнгөрөгч ням гарагт коронавирусийн халдварын 18,645 шинэ тохиолдол батлагдан, цар тахал эхэлснээс хойш бүртгэгдсэн нийт халдварын тоо долоон саяыг давж, 7,012,599-д хүрчээ.
Одоогийн байдлаар тус улсад 554,668 хүн цар тахлаар өвчлөн, эмчлүүлж байгаа бол нийт 6,270,731 хүн эдгэрээд байгаа юм. Оросын цар тахалтай тэмцэх төвийн мэдээлснээр уг эдгэрэлтийн хувь нь нийт халдварын 89.4 хувийг эзэлж байгаа аж.
Түүнчлэн, тус улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 187,200 орчим өвчтөн нас бараад байгаа билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Спутник вакцин дэлхийд байхгүй ид шидтэй мундаг гээд орос н өмнөөс манайхан үхэн хатан сурталчлаад байсан яагаад оросд өвчлөл халдварлал ийм өндөр байгаа юм