2021 оны 09 дүгээр сарын 04,05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 709 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13 хүн, орон нутагт таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд: 13
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-6
- Зорчигч-6
- Жолооч-1
Ослын хэлбэр:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -5
- Хоёр автомашин мөргөлдсөн-4
- Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
- Онхолдох-1
Орон нутаг:
Гэмтсэн хүн: 5
- Жолооч-3
- Явган зорчигч-2
Ослын хэлбэр:
- Мотоцикл- 2
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
- Онхолдох-4
Ноцтой зам тээврийн ослын талаар:
2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19:40 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолоочийн амь нас хохирсон байна.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 157 зөрчил илрүүлсний нийслэлд 104, орон нутагт 53 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
АНХААР!!!
Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.