Ангол улсын томоохон алмазын уурхайгаас хорт бодис алдагдсаны улмаас 12 хүн амиа алдаж, 4,500 хүн өвчилсөн гэж хөрш зэргэлдээ Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Байгаль орчны сайд Ева Базаиба мэдээлжээ.
Хорт бодис Конго голын цутгалд алдагдан, голыг тэр чигээр нь улаан өнгөтэй болгож, олон тооны загасыг устгасан бөгөөд үүний нөлөөнд сая орчим хүн өртсөн байна. Конгогийн Касай мужийн албан тушаалтнууд иргэдийг голоос ус уух, загас барьж идэхийг хориглосон боловч зарим хүмүүс үхсэн загас барьж идэн, өвдсөн аж.
Конго улсын эрх баригчид хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд хэр их хэмжээний мөнгө хүсэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр хорт бодис алдсан уурхай нь Анголын алмазын 75 хувийг үйлдвэрлэдэг аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.