Кино зах зээл, телевиз, энтертайнмент салбарын талаар мэдээлэл бэлтгэдэг, холливудад нөлөө бүхий "Hollywood reporter" мэдээллийн агентлаг Монгол Улс дэлхийн кино үйлдвэрлэлийн өрсөлдөөнд орж ирлээ гэж мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Төв Азийн Монгол Улс 8 дугаар сарын сүүлээр гадаадын томоохон кино үйлдвэрлэгчдийг Монгол Улсад татах зорилгоор тодорхой шаардлага хангасан шууд хөрөнгө оруулалтад буцаан олголт өгөхөөр болсон тухай бичсэн байна. Энэ нь Монголыг холливудын өндөр түвшний зураг авалт хийх газруудын нэг болгоход чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй хэмээн дүгнэжээ.
Мөн Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинг Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулахад хичээл зүтгэл гаргасан хэмээн дурдаад Монгол Улс кино, телевизийн студиүдийг эх орондоо хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгааг нь олон улсад дамжуулсан юм.
Монгол Улсын Соёлын яамнаас өнгөрсөн долоо хоногт олон улсын кино уран бүтээлчдэд зориулсан мэдээлэл гаргасан билээ.
Эх сурвалж: https://www.hollywoodreporter.com/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.