Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 3,696 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 1,028 нь Улаанбаатар хотод, харин 2,668 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны зургаан иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 957 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,644 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 17,010 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 11,026
Хүндэвтэр - 4,430
Хүнд - 1,332
Нэн хүнд - 222 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Улаанбаатарт сүүлийн сарын хугацаанд харьцангуй бага байгаа нь Вакцинд эрт хамруулсны үр дүн шүү. Иймд вакциндаа бүрэн хамрагдаарай 3 дахь тун ч хэрэгтэй шүү