Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ хамрагдах байтал Хэнтий аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн 200 гаруй хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байдалд оржээ.
Учир нь Хэнтий аймагт Ковидын халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт ирүүлж байгаа учраас эмчилгээний байр, ор дутагдалтай байгаатай холбогдуулан шинээр ашиглалтад орсон Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн байрыг чөлөөлж эмнэлгийн ор дэлгэх шийдвэрийг Хэнтий аймгийн Засаг Ц.Идэрбат гаргажээ. Тус цэцэрлэгийн 200 гаруй хүүхдүүдийг 10 дугаар 1-н хүртэл цэцэрлэгт хамруулах боломжгүй хэмээсэн байна. Сүүлийн хоёр жил цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд багачууд цэцэрлэгтээ сурах гээд очтол ковидын өвчтөнгүүдийг авахаар болсонд эцэг, эхчүүд эсэргүүцсэн байна.
Хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг ямар учраас хааж, цэцэрлэгийг нь түр эмнэлэг болгох шийдвэр гаргах болсон талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаас утсаар тодрууллаа. Тэрбээр "Гаргасан шийдвэрээ эргэн харж цуцалсан байгаа. Халдвар авсан иргэдийн хувьд эмнэлэгт хэвтэн хүсэлт ирүүлж байна. Ингээд аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр Боловсрол, соёл урлагын газрын дарга Мөнхцэцэг Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийг ковидын эмнэлгээр ашиглаж болно гэсний дагуу шийдвэр гаргасан байгаа. Цэцэрлэгийг эмнэлэг болгож болно гэж танилцуулсан албаны хүмүүст хариуцлага тооцох болно. Эцэг, эхчүүдийн хүсэлтээр хэд хоногоос цэцэрлэг хэвийн ажиллаж эхэлнэ" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөгөө шийдвэрэ буцаажээ. Асуудлыг нэг л удаа намдааж байвал болоо гсэн шиг. Бидэнд ийм худалч удирдлагууд хэрэггүй