Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Сургалтын албаны дарга О.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Та бүхний ажил эхэлчихсэн завгүй байна уу. Эхлээд Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн талаар танилцуулаач?
-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль 1924 онд Хоршооны түр сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол Улсын анхны гурван сургуулийн нэг юм. Өнгөрсөн 97 жилийн хугацаанд Монголын санхүү эдийн засаг, худалдаа, нийтийн хоол, түүхий эд бэлтгэлийн чиглэлээр 40 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн эрдмийн их өргөө юм.
-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль яг ямар мэргэжлүүдээр элсэлт авч байгааг тодруулж болох уу?
-Манай сургууль бакалаврын түвшний 12, магистрын түвшний долоо, докторын түвшний хоёр хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Бакалаврын хөтөлбөрт худалдаа, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, маркетинг, менежмент, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, эрх зүй, бизнесийн сэтгэл судлал, мэдээлэл зүй. Магистрын хөтөлбөрт худалдаа, маркетинг, нягтлан бодох бүртгэл, санхүү, менежмент, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ. Харин докторын хөтөлбөрт худалдаа, аялал жуулчлал гэсэн чиглэлээр элсэлт авч байна.
-Элсэгчдийн том шалгуур босго оноо байдаг шүү дээ. Танай сургуулийн хувьд босго оноог хэдээр тогтоож байгаа вэ?
-Бакалаврын хөтөлбөрийн хувьд босго оноог БШУЯ-наас тогтоож өгдөг. Манайх шиг төрийн өмчит сургуулиудын босго оноо 480 ба түүнээс дээш байна. Манай Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн хувьд хөдөө орон нутгийн сургуулиудын босго оноо 400 байна гэсэн шаардлагыг яамнаас тавьж байгааг эцэг эхчүүд ойлгож байгаа байх.
-Та сургуулийнхаа давуу талуудыг танилцуулахгүй юу?
-Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн давуу тал их. Чадварлаг боловсон хүчинтэй. Дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрүүд, материаллаг бааз сайтай гэсэн олон зүйлийг хэлж болно. Аливаа сургуулийн сургалтын чанар эрдэмтэн, багш нараас их хамаардаг. Манай сургуулийн хувьд нийт эрдэмтэн багш нарын 40 орчим хувь нь докторын зэрэгтэй. ХҮИС нь 2010 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр МУИС-тай нэгдээд 2017 онд дахин Засгийн газрын шийдвэрээр бие даасан төрийн өмчит их сургууль болж сургалт явуулж байна. Манай сургуулийн эрдэмтэн, багш нар бүгд МУИС-д багшилж байсан дадлага, туршлагатай, шавь нараа гэсэн сэтгэл, зүтгэлтэй шилдэг багш нараас бүрдсэн. Бид хамт олноороо бахархдаг.
2014 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Худалдааны сургуулийг нэгтгэн Бизнесийн сургуулийг байгуулсан. 2017 оноос ХҮИС тусдаа их сургууль болж гарахдаа Бизнесийн сургууль дээр хэрэгжүүлж байсан шилдэг мэргэжлийн хөтөлбөрүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлж байгаа мэргэжлийн хөтөлбөрүүдээ ирээдүйн ажил мэргэжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил мэргэжилд тавих ур чадвар, технологийн хөгжил, дэвшилд нийцүүлэн шинэчлэн ажиллаж байна.
Манай сургуулийн хувьд хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 30 гаруй анги, кабинет бүхий хичээлийн хоёр том байр, 420 оюутан амьдрах дотуур байр, 40 мянга гаруй ном бүхий фонд, уншлагын хоёр танхим, 300 гаруй оюутан хичээллэх лекцийн их танхим, орчин үеийн компьютерээр тоноглогдсон хоёр лаборатори, улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулах боломж бүхий спорт заал, өнөөгийн шаардлагад нийцэхүйц хоёр цайны газар гэсэн материаллаг бааз сайтай.
-Хөдөө, орон нутгийн элсэгчид улсын их сургуульд элсэхэд дотуур байраар хангах уу?
-Манай сургууль олон жил үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит сургууль тул материаллаг бааз сайтай. Хичээлийн нэг, хоёрдугаар байрныхаа дэргэд 420 оюутан амьдрах хүчин чадалтай өөрийн гэсэн оюутны дотуур байртай.
-Сүүлийн жилүүдэд энтрепренер сэтгэлгээ гэж нэлээн ярих болжээ. Энэ талаар эцэг эхчүүд, оюутан залууст тайлбарлаж өгөхгүй юу?
-Манай сургуулийн хувьд суралцагч оюутан залуустаа энтрепренер сэтгэлгээг суулгах зорилгоор 2017 оноос эхлэн Масачусетсийн технологийн их сургуулийн (MIT) гарааны бизнесийн үндэс 101, 102 хичээлийг сургалтын төлөвлөгөөнд тусган бакалаврын түвшинд “Гарааны бизнесийн үндэс”, магистрын түвшинд “Энтрепренер сэтгэлгээ” гэсэн хичээл орж байна. Бизнес эрхэлж байгаа манай улсын шилдэг залуу энтрепренерүүдийг зочин багшаар урин энэ хичээлүүдийг заалгаж байгаа нь оюутан залууст илүү үр өгөөжтэй байдаг. Мөн Монголын их, дээд сургуулийн түүхэнд хамгийн анхны хамтын оффис гэдэг зүйлийг байгуулаад байна. Энэ оффист маань бусад их, дээд сургуулийн бизнес эрхэлж байгаа болон бизнесээ эхлүүлж байгаа оюутан залуус ирж ажиллах боломжтой.
-ХҮИС-ийн тэргүүлэх чиглэлийн ямар мэргэжлүүдийг та онцолмоор байна вэ?
-Манай сургуулийн сургалтаар олгож байгаа бүх мэргэжил хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжлүүд байгаа. Төгсөгчдийн маань дийлэнх нь ажлын байранд уригдаж, сонгогдож ордог тул эрэлттэй гэж хэлж болно.
-ХҮИС-д элсэе гэвэл цар тахлын үед орон зай, цаг хугацаанаас үл хамааран бүртгүүлэх боломж байна уу?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бүх зүйл цахим хэлбэрт шилжээд байна. Их, дээд сургуулиуд элсэлтийн үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна. Үүний нэгэн адилаар манай сургууль ч бас элсэлтээ http://admission.nucb.edu.mn/ цахим хаягаар зохион байгуулж байна. Сүүлийн өдрүүдэд манай сургуульд шинээр элсэгчид сургууль дээр биеэр ирж бичиг баримтаа өгч, хичээл сонголтоо хийн, хуваариа баталгаажуулах ажил эрчимтэй явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75118989, 90503882 утсаар авч болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com