Агаарын бохирдол ихсэх тусам бага насны хүүхдүүд жингийн илүүдэлтэй болж, тэр хэрээр багтраа өвчин тусах эрсдэл нэмэгдэж байгааг шинээр хийсэн судалгаа харуулжээ. Энэтхэгийн Палмокэйр боловсрол судалгааны газар, Уушгины сангаас танилцуулсан уг судалгаагаар жингийн илүүдэлтэй хүүхдүүд багтраа өвчин тусах эрсдэл энгийн хүүхдүүдтэй харьцуулахад 79 хувиар илүү байдаг ажээ.
Хүүхдүүд багтраатай болох олон шалтгаан байдаг ч гадаад орчны агаарын бохирдол багтраа өвчнийг бий болгох гол шалтгаануудыг нэг юм. Энэтхэгийн нийслэл Дели хотын 12 сургуулиас 3,157 сурагчийг санамсаргүй байдлаар сонгож судалсан байна. Ингэхэд Дели хотын хүүхдүүдийн 39,8 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Харин агаарын бохирдол харьцангуй багад тооцогддог Коттаяам, Мисуру хотуудад хүүхдүүдийн 16,4 хувь нь илүүдэл жинтэй байсан ажээ.
Түүнчлэн дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг Делигийн сургуулийн сурагчдад харшил болон багтраа өвчний шинж тэмдэг өндөр хувьтай илэрсэн байна. Агаарын бохирдол багатай хотуудын сурагчидтай харьцуулахад Делигийн сурагчдын нүд улайх, загатнах, ханиалгах, тууралт гарах шинж тэмдэг их байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.