СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ёшихидэ Суга Ерөнхий сайдын суудлаасаа огцорно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга энэ сард Намын даргын сонгуульд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ингэснээр түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм.

Суга өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэг огцорсны дараа буюу ердөө нэг жилийн өмнө уг албан тушаалд томилогдсон билээ.

Ёшихидэ Суга Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ талаар "Өнөөдрийн хуралдаан дээр ноён Үнэнийг хэлэхэд би гайхаж байна. Үнэхээр харамсмаар байна. Тэр чадах бүхнээ хийсэн боловч сайтар бодож үзсэний дараа ийм шийдвэр гаргасан" хэмээн ярьжээ.

Эрх баригч Либерал ардчилсан нам нь энэ 9 дүгээр сарын 29-нд удирдагчаа сонгох сонгууль явуулах ёстой билээ. Тус нам нь Парламентын олонх тул намын даргын сонгуулийн ялагч нь Японы удирдагч болох юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.