Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах 17-р сургууль ,22-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нурж, аюултай нөхцөл байдал үүсчээ.
Дээрх өргөтгөлүүдийг 2015 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар "Урагшилах" ХХК барьж% 2016 оны 12 сард ашиглалтанд оруулсан байна. Гэвч өнөөдөр тус өргөтгөлийн байрны хана, тааз, шал нь цөмөрчээ.
Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллагын ажиллаж эхэлсэн байна. Гүйцэтгэгч компанийн удирдлагуудад мөн мэдэгдэл хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.