СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-03

О.Батбаяр: Баар, ресторануудыг 22:00 цагаас хаахыг шаардана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид19-ийн "Mu" хэмээх шинэ мутаци хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Mu хувилбар “анхаарал татсан, аюултай” ангилалд ороогүй ч вакцины үр дүнгээс зайлсхийх чадвар өндөр байх магадлалтай байна.

"Mu" буюу B.1.621 хэмээх уг хувилбарыг ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад наймдугаар сарын 30-нд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 43 улсад бүртгэгдээд байна.

Манай улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн.. Түүнчлэн найр хуримнаас халдвар тархах тохиолдол нэмэгдсэн.

Улсын хэмжээнд оношлуурын нөөцийг хангасан. Мөн коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэх Ремдесивир эмийн тарилгын тарилгыг 100 мянган тунг өчигдөр хүлээн авсан.

Түүнчлэн баар, кореоке, ресторануудыг 22:00 цагаас хаахыг холбогдох албаныханд зөвлөж байгаа. Гадаадаас ирж буй иргэдийн тунд өвчлөл их байна. Иймээс жуулчдын компаниуд болон гадагшаа аялахаар явж буй иргэдэд татгалзах зөвлөмжийг хүргүүлсэн. Цаашид хориглох байх. Аялал жуулчлалын компаниуд гэрээ хийхгүй байхыг уриалж байна. Мөн иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна. Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд Ковид19-ийн дельта хувилбар их бүртгэгдэж байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Билгээ
3 жилийн өмнө
202.126.90.43

Өөр юм толгойд нь орж ирэхгүй байна уу ? Коронад цаг байдаг юм уу ? Үйлчилгээний салбарт 40,000 хүн ажилладаг шүү!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.