СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: 4938 хүнийг өршөөлд хамруулж, ялаас чөлөөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс мэдээлэл хийлээ. 4938 хүнийг өршөөлд хамруулж, ялаас чөлөөлжээ. 

Монгол улсын Их хурлаас баталсан Өршөөлийн хуулиар 1897 ялтныг өршөөн хэлтрүүлж, 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 602 ялтны эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хассанаар 166 ялтан суллагдаж, 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж, 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлжээ. Ингэснээр

. Хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн 253 хүний 160 буюу 63.3 хувь нь анх удаа, 50 буюу 19.8 хувь нь хоёр дахь удаа, 43 буюу 16.9 хувь нь гурваас дээш удаа ял шийтгүүлж байжээ.

Торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн 1134 этгээдийн 935 буюу 82.5 хувь нь эрэгтэй, 199 буюу 17.5 хувь нь эмэгтэй байна.

.

Урьд нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нэг иргэн дахин өршөөлд хамрагджээ. Суллагдсан 166 ялтны дунд насанд хүрээгүй 13 иргэн суллагджээ. Харин насанд хүрээгүй 7 хүний ялаас хоёр жилийг хасжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.