СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэмцээнээсээ хоцорсон тамирчны алтан медалийг хурааж авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

"Токио-2020" паралимпын наадмын Бөөрөнцөг түлхэлтийн "F20" ангилалд аварга болсон Малайзын тамирчин Мухаммед Зияд Золкефли тэмцээндээ гурван минутаар хоцорч ирсэн тул Олон улсын паралимпын хорооноос түүний алтан медалийг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.

Золкефли тэмцээнд оролцох үед түүнийг хоцрох "тодорхой" шалтгаантай байсан гэж үзэн, тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн гэж тус хорооноос мэдээлсэн байна. аж.

Тус улсын Парламентын гишүүн Фахми Фадзил энэ талаар "Үнэхээр гутамшигтай явдал! Хэрвээ тамирчин хоцорсон бол түүнийг тэмцээнд оролцуулах ёсгүй байсан. Зияд дэлхийн дээд амжилтыг эвдсэн бөгөөд түүний хүч хөдөлмөрөө гаргаж авсан медалийг бүү хулгайл" хэмээжээ.

Мухаммед Зияд Золкефли болон түүнтэй хамт хоцорсон хоёр тамирчин тухайн үед "Зарлалыг сонсоогүй, мэдэхгүй хэлээр зарласан" хэмээн мэдүүлсэн аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.