СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-03

🔴 LIVE: ЭМЯ: Орон нутагт хурим, найр хийхийг хориглоно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Дельта хувилбарын давлагаа эхэлсэн бөгөөд өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох эсэх талаар асуултууд ирж байгаа. . Эмнэлгийн орны асуудлыг ярих боллоо. Дэлхийн ихэнх улсууд коронавирусээр өвчилж байгаа хүмүүсийн 1-3 хувийг л эмнэлэгт хэвтүүлж эмчилж байгаа дүр зурагтай байна.

Манай улсын хувьд нийт коронавирус халдвар авсан иргэдийнхээ 42.2 хувийг эмнэлэгт хүлээн авч, эмчилж байгаа. Гэхдээ эмнэлгийн орны тоо хязгаарлагдмал. Цаашид эмнэлгийг орыг нэмэгдүүлэх боломжгүй. Ор нэмэгдүүлсэн ч хүний нөөцийн асуудал тулгамдах болно гэлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Монгол улсад Ковид19-ийн хоёр давлагаа бүртгэгдсэн. Эхнийх нь 3,4 дүгээр сард дэгдсэн бол хоёр дахь нь зургадугаар сард бүртгэгдсэн. Одоо дараагийн давлагаа эхэлж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт шинжилгээнд хийж байгаа эерэг эзлэх хувь 10-аас доош хувьтай байсан бол сүүлийн өдрүүдэд 20 орчим хувьд хүрсэн. Мөн орон нутагт шинжилгээнд эзлэх хувь огцом нэмэгдсэн. .

Улаанбаатар хотод бүртгэгдэх өвчлөлийн таамгийн долоо, долоо хоногоор хийдэг. . Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн.

Нийт өвчлөлийн 19.6 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Эдний 70 гаруй хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Хүүхдийн халдвар цаашдаа нэмэгдэх хандлагатай байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн хэлбэр өөрчлөгдөөгүй.  Нас баралтын түвшин буурсан. 

Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Найр хуримыг өргөн дэлгэр хийж байгаа нь орон нутагт халдварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийг намрын өдрүүдэд найр хуримыг энэ жилдээ хойшлуулах зөвлөмжийг өгч байна.

Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдлийг бий болгож буй учраас бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.