Домогт Abba хамтлаг 40 жилийн дараа эргэн нэгдэж, шинэ цомгоо гаргах болсон баярт мэдээг шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ. Тэдний 1980-аад оноос хойш анх удаа гаргаж буй Abba Voyage цомог энэ жилийн 11 дүгээр сард бэлэн болох юм байна. Шинэ цомог гарсны дараа виртуал аватар дүрүүд нь Mamma Mia, Waterloo зэрэг дэлхийд алдартай хит дуунуудаараа тоглолт хийхээр төлөвлөжээ.
Шведийн алдарт Abba хамтлаг 1982 онд тарж, тэдний уран бүтээл зогсоод байсан ч сайн найзууд хэвээр үлдсэн юм. Хамтлагийн гишүүн Бенни Андерссоны хэлснээр тэд эхэндээ эргэн нэгдэж, хоёрхон дуу гаргах бодолтой байсан ч ярилцсаны эцэст 10 дуунаас бүрдсэн цомог гаргахаар болжээ.
Цомгийн нээлтийн дараа ирэх жил төлөвлөгдсөн виртуал тоглолт Лондонгийн зүүн хэсэгт тусгайлан бэлдсэн тайзан дээр хамтлагийн гишүүдийн аниме хэлбэртэй дижитал дүрүүдээр тоглогдох ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.