СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нью-Йорк, Нью Жерсид Айда хар салхины улмаас найман хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын зүүн болон зүүн өмнөд эргийн нутаг дэвсгэрийн Айда халуун орны хар салхи дайран өнгөрч байна. . Дээрх бүс нутагт хар салхины улмаас багадаа найман хүн нас барсан тухай CNN агентлаг мэдээлжээ.

Мөн цаг агаар муудсанаас Луйзана мужид түлш шатахууны хомсдол үүсчээ. Тус мужид нэг сая орчим иргэн гэрэл цахилгаангүй хэвээр байна. Нью-Йорк хотын дарга Билл де Бласио хотод урьд өмнө тохиож байгаагүй цаг агаарын хүнд байдал нүүрлэж, аюултай болсныг зарлалаа.

Үерийн ус метроны буудлууд руу урсаж, иргэдийн байшин, сууцууд үерт автжээ. . Цагдаагийн газраас иргэдийг авто зам, аюултай бүсээс аль болох зайдуу байхыг зөвлөжээ. Нью-Йорк, Нью Жерсид метроны ихэнх буудлууд хаалттай, галт тэрэг, онгоцны нислэгүүдийн ихэнхийг тур хугацаанд зогсоогоод байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.