СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-29

С.Чинзориг: Би ЖДҮХС-д төсөл бичихийг тойргийн иргэддээ зөвлөсөн төдий

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

 

Хөдөлмөр нийгмийн хамгаалллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Түүнийг ЖДҮХС-аас “Бээвэр” ХХК-аар дамжуулж 300 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарч байгаа бөгөөд энэ асуудалд тайлбар өглөө.

Тэрээр,

"ЖДҮХС-тай холбоотой асуудалд миний нэрийг холбогдуулан ярьж байгаа нь гүтгэлэг. Энэ худлаа мэдээллийг намжих болов уу гэж хүлээсэн ч намжихгүй даамжраад байгаа учир би тайлбар өгье гэж бодсон юм.

Би насаараа төрд алба хашсан хүн. Амьдралдаа ганцхан удаа “Соёмбо консалтинг” гэдэг зөвлөх үйлчилгээний компани байгуулсан. Бусад гишүүд шиг олон компани надад байхгүй. Яригдаад байгаа “Бээвэр” гэх компанитай би ямар ч холбоогүй. Тойргийнхоо 12 сумын иргэдийг ЖДҮХ төсөл бичихийг зөвлөсөн. Харин ЖДҮХС-аас гишүүдээс дэмжсэн санал авчир гэдэг юм байна. Энэ дагуу дэмжсэн санал л явуулсан төдий. Манай тойргийнхны бичсэн төслүүдийн 40 орчим хувь нь л дэмжигдсэн байна. Ихэнхдээ барьцаа хөрөнгө хүрэхгүй гэх мэт шалтгаанаар хасагдсан байна билээ. Одоогоор хууль хяналтын байгууллагаас намайг шалгаж байгаа асуудал алга байна." гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.