Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциацийн өглөөнйи уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар оролцож, УИХ, Засгийн газраас тус салбарт дэвшүүлж буй бодлого, зорилтууд, түүний хэрэгжилтийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, цар тахлын хүнд нөхцөлд барилга, бүтээн байгуулалтыг хэрхэн дэмжих, юунд анхаарч байгаа талаараа танилцуулаа.
Уулзалтад барилгын компаниуд, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл 100 гаруй хүн цахимаар оролцсон байна.
Уулзалтаар, барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, үндэслэлийг хянаж зохицуулах, цар тахлын үед хэрхэн ажиллах, хохирол багатай даван туулах хуулийн төсөл боловсруулах, ажлын байрыг хадгалах асуудалд санал солилцлоо.
Мөн барилгын арматур үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөөсөнцрийн түүхий эдийн импортод учирч байгаа саад бэрхшээлийг урд хөршид тавьж шийдвэрлүүлэх, барилгын салбарын ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай ч зарим төлөөлөл илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.