АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Украйн улсын нэр нилээдгүй удаа дурдагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ зарласан Дональд Трамп Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленскийгээс түүний Засгийн газар Жо Байденыг шалгаж байсан тухайгаа дэлгэхийг хүссэн юм. Үүний хариуд Зеленский Вашингтонд айлчилж, цэргийн тусламж авах эрхтэй болжээ.
Трампын уг хүсэлт түүнд ялалт авчраагүйгээр барахгүй импийчментэд хүргэсэн. Өнөөдрийг хүртэл Украйны Ерөнхийлөгч Вашингтонд айлчилж чадаагүй байсан ч лхагва гарагт түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд хүлээн авч уулзав. Хоёр улсын төрийн тэргүүнүүд даваа гарагт уулзах ёстой байсан боловч Афганистанаас цэргээ татах тулгамдсан асуудлаас болж хоёр ч удаа уулзалтыг хойшлуулжээ.
Гэхдээ нөхцөл байдал илүү дор байсан бол Байден, Зеленский нар нүүр тулан уулзахгүй байсан гэж ажиглагчид дүгнэж байна. Тэдний уулзалт орчуулагчийн тусламжтай үргэлжилсэн бөгөөд Байден Украйны ЗХУ-аас тусгаар тогтносны 30 жилийн ойг онцлон дурдаж, Украйны бүрэн эрхт, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ мэдэгджээ. Мөн АНУ-ын зүгээс Украйн улсад амласан ёсоор 60 сая ам.долларын тусламжийг тун удахгүй илгээхээр төлөвлөснийг хэлсэн байна.
Зеленский дэлхий дахинд болон АНУ-ын хувьд амаргүй цаг үед нүүр тулан уулзахыг зөвшөөрсөнд Байденд талархал илэрхийлжээ. Төрийн тэргүүнүүд энэ жилийн дөрөв, зургадугаар саруудад утсаар ярьсан бөгөөд анх удаа нүүр тулан уулзсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.